2017-2018 оны эрдмийн баяр

ҮБХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг сургуулийн 2018 оны төгсөлтийн хүндэтгэлийн арга хэмжээ ҮБХИС-ийн жагсаалын талбайд 6.11-ний өдөр зохион байгуулагдлаа.
Эрдмийн баярын арга хэмжээнд ҮБХИС-ийн захирал хурандаа П.Жаргалан, офицерийн сургуулийн анхы төгсөгч БХЯ сайд асан төр нийгмийн зүтгэлтэн дэслэгч генерал Л.Моломжамц болон ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, Тэмүжин Өрлөг сургуулийн бие бүрэлдэхүүн болон төгсөгчдийн эцэг эх уригдан оролцлоо.
Тэмүжин Өрлөг сургуулийн захирал хурандаа Э.Бямбажав нээж үг хэлэв.
Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон энгэрийн тэмдэгийг гардуулах тухай захирлын тушаалыг цэргийн алба, соёл хүмүүжил хариуцсан ахмад П.Үнэнбат уншиж танилцуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 73 сурагч Тэмүжин Өрлөг сургуулийнхаа энгэрийн тэмдэг болон бүрэн дунд боловсролын үнэмлэхийг гардан авлаа.
Нийт төгсөгчдөд хандан ҮБХИС-н захирал хурандаа П.Жаргалан, офицерийн сургуулийн анхы төгсөгч, БХЯ-ны сайд асан, төр нийгмийн зүтгэлтэн, дэслэгч генерал М.Моломжамц, Тэмүжин Өрлөг сургуулийг “A” үнэлгээтэй төгсөж буй сурагч Ганболдын Чөдөрөө, эцэг эхийг төлөөлөн, сурагч н. Мягмарпүрэвийн ээж н.Баясгалан нар үг хэллээ.
Мөн сургууль хамт олноо хошуучлан, сурлагын өндөр амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаанд 12А ангийн сурагч Г.Чөдөрөө нь Монголын сурагчдын холбооны дээд шагнал “Шилдэг төгсөгч” алтан медаль, 12Б ангийн суаргч Ч.Чиндалай, 12В ангийн сурагч Г.Цог нар Монголын Ерөнхий боловсролын багш нарын холбооны “Тэргүүний сурагч – Алтан мэлмий” алтан медалиар тус тус шагнагдав.
Бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж буй нийт төгсөгчдөдөө зориулан Тэмүжин Өрлөг сургуулийн морин хуурын чуулга Ц.Сүхбаатрын хөгжим “Үүлэн бор” аялгуу, ЦДБЭЧ-ийн бүжигчдийн “Цэгцэрсэн жагсаал” бүжиг, Цэргийн хөгжмийн сургуулийн сонсогч оюутнуудын үзүүлэх тоглолт, сурагч Х.Мөнх-Эрдэнэ, Сэнгүм, Баянмөнх нар “Сүүлчийн хонхны дуу”-аар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Эрдэм боловсрол эзэмшсэний энэхүү арга хэмжээ зохион байгуулалт сайтай болж өндөрлөлөө.
Нийт төгсөж буй сурагчдадаа баярын мэнд хүргэж, цаашдын их эрдмийн үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн хамт олон, хувь хүмүүст талархлаа илэрхийлье.

https://www.facebook.com/pg/temujinUrlugOfficial/photos/?tab=album&album_id=1962549197129350

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

June 2018
M T W T F S S
« May   Sep »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930