Эцэг эхийн нэг өдөр

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Тэмүжин Өрлөг сургуулийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Эцэг эхийн нэг өдөр” сэдэвт нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгт нийт 300 гаруй эцэг эхчүүд хамрагдаж сургалт, хичээлээс гадуурх, дотуур байр, сургуулийн хоолны амт чанар, үйлчилгээ, үйл ажиллагаатай танилцаж ерөнхий эрдмийн хичээлд суусны дараа хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар сургалтад хамрагдаж мөн багш сурагчдын урлагийн тоглолт, бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Энэхүү арга хэмжээ нь сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн, сургууль үйл ажиллагаагаа сурталчилах зорилгоор зохиогдсон бөгөөд мөн эцэг эхчүүдийн алжаал тайлах, анги хамт олны уур амьсгалыг эерэгээр бүрэлдүүлэхэд чиглэгдсэн билээ.

Мөн буухиа тэмцээнийг ангиудын хооронд зохион байгуулж Цэрэндулам багштай 10б анги тэргүүн байр эзлэв.

Нийгмийн ажилтан У.Тунгалаг-Оюун.

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Тэмүжин Өрлөг сургуулийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу "Эцэг эхийн нэг…

Posted by Тэмүжин Өрлөг on Sunday, April 22, 2018

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

April 2018
M T W T F S S
« Mar   May »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30