Захирал

Тэмүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирал хурандаа Элбэгсайханы Бямбажав

Э.Бямбажав 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992 онд Нийслэлийн 10 жилийн 13 дугаар сургууль, 1995 онд Цэргийн Их Сургууль, 2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, 2016 МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Э.Бямбажав нь 1995-1999 онд ЦИС-ийн Ахлагчийн сургуульд дамжааны багш, 1999-2015 онд Төрийн Тусгай Хамгаалалтын газарт, 2015-2017 онд Батлан Хамгаалах яаманд газрын дарга, 2017 оны 12 дугаар сараас Үндэсний Батлан Хамгаалах их сургуулийн харьяа Тэмүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна.

Түүний ажлын амжилт, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн” одон, “Цэргийн гавъяаны” одон, “Цэргийн хүндэт” медаль, 1997 онд МХЗ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, “Дайчин алдар” 1,2,3 зэргийн медаль, Тагнуулын Ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө” медалиар тус тус шагнасан.

 

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

November 2019
M T W T F S S
« Jun    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930