Цэргийн албаны дарга

Цэргийн албаны дарга, соёл хүмүүжлийн офицер, ахмад Пүрэвийн Үнэнбат

П.Үнэнбат 1986 оны 10 дугаар  сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2004 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 2004-2009 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийн УТС-ийн Төрийн захиргааны удирдлага, Ерөнхий цэргийн команд мэргэжлээр тус тус төгссөн. 2009-2012 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Харуул үйлчилгээний тусгай салааны захирагч, Хүний нөөцийн офицероор ажиллаж байгаад 2013 оноос Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Тэмүжин Өрлөг бүрэн дунд сургуульд цэргийн албаны дарга, соёл хүмүүжлийн офицероор томилогдон ажиллаж байна.

Афганистан улсад явагдаж буй тогтвортой эрх чөлөө Олон Улсын Энхийг сахиулах цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн 3 дугаар ээлж, Өмнөд Судан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагааны 4 дүгээр ээлжийн багт орж үүргээ амжилттай гүйцэтгэсэн.

Түүний ажлын амжилт, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2011 онд Энхийн төлөө медаль, 2013 онд Эх орны төлөө III медаль, 2015 онд Дайчин алдар III медалиар шагнасан.

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

November 2019
M T W T F S S
« Jun    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930