ТӨБДС-ын бэлэг тэмдэг

 

Тэмүжин-Өрлөг бүрэн дунд сургууль

Уриа:

Би – Монгол төрийн цэргийн сургуулийн сурагч

Би – Зүүсэн мөрдөсөө өөрөө хүндэтгэнэ

Би – Монгол хүүхдүүдийн манлайлагч

Эрхэм зорилго

Монгол улсын ирээдүйн хөгжилд манлайлан оролцох оюуны өндөр чадавхтай, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хүмүүнлэг иргэнийг нийгэмд болон зэвсэгт хүчинд   бэлтгэх.

Зорилго

Хүний эрхийг дээдэлж, хөгжих боломжийг тэгш хангасан, багш, сурагчдад ээлтэй сургалтын орчинг бүрдүүлж, эх оронч үзэл, төлөвшлөөр манлайлагч сургууль болох.

Зорилт:

  1. Сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлын эрх зүйн үндэсийг төгөлдөржүүлэх.
  2. Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах оюуны болон материаллаг таатай орчныг бүрдүүлэх нөхцөл боломжийг дээшлүүлэх.
  3. Нийгэм, хүмүүнлэг, байгаль, техникийн ухааны хичээлүүдийн стандартыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг сургуулийнхаа онцлогт тохируулан чанартай боловсруулж хэрэгжүүлэх.
  4. Дунд, ахлах ангид судлах боловсролын стандартаас давсан агуулгыг зөв тодорхойлж сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх нөхцлийг хангасан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх.
  5. Багш нарын мэргэжлийн боловсрол, ур чадвар, судалгаа шинжилгээ хийх чадамжийг хөгжүүлэх сургалтыг шинжлэх ухаан, арга зүй, технологийн хөгжлийн ололтонд тулруурлан тодорхой үе шаттай, системтэй, тасралтгүй зохион байгуулах.
  6. Сургалтанд мэдээллийн технологийг өргөнөөр ашиглах, түүний хангамж, бүтээмжийг сайжруулах.

Сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх үүднээс тодорхой төлөвлөгөөтэй ажлуудыг зохион байгуулах.

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

July 2020
M T W T F S S
« Jun    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031