Бидний тухай

Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Оросын Холбооны улсын Суворовын сургуультай адил төстэй сургууль байгуулах чиглэлийг Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагад өгсөн байна.
Үүний дагуу БХ-ын сайдын 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 79 тоот тушаал, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 435-дугаар захирамж гарч Тэмүжин-Өрлөг бүрэн дунд сургууль байгуулагдсан.
Тэмүжин-Өрлөг бүрэн дунд сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь шавь нараа ирээдүйд улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд оюуны болон эд материаллагын асар их хөрөнгө оруулалт хийсэн, эх оронч үзэл хүмүүжилтэй, монгол бахархалыг сэтгэл зүрхэндээ шингээсэн, бие бялдар болон оюун санааны хувьд өв тэгш “зөв монгол иргэн” болгон төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа билээ.
2016-2017 оны хичээлийн жилд тус сургууль нь үндсэн багш 23, захиргаа аж ахуйн 28, цэргийн албаны офицер 4,  350 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн нийт багш нарын 70 гаруй хувийг залуу багш нэр эзэлдэг бөгөөд одоогоор бакалавр-51%, магистр-45%, доктор, дэд профессор-4%, тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш -12%, заах аргач – 20% тус тус ажиллаж байгаа бөгөөд 4 багш магистрантурт суралцаж байна. Мөн ерөнхий эрдмийн хичээлээс гадна цэргийн анхан шатны боловсрол олгох хичээлийг тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулдаг.

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

October 2019
M T W T F S S
« Jun    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031