Хамтын ажиллагаа

ҮБХИС-ийн харьяа “Тэмүжин Өрлөг” сургууль дээр хамтын ажиллагааны хүрээнд 2019.05.20-05.27-ны хооронд ОХУ-ын ИРКУТСК мужын АНГАРСК хотын төрийн өмчит 6 дугаар сургуулиас 2 багш, 22 сурагчдын бүрэлдэхүүнтэй баг сургуулийн үйл ажиллагаатай танилцах, хичээлд хамтдаа суух, туршлага солилцох зорилгоор ирээд байна.