“Ногоон паспорт” аян

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ногоон паспорт” аяны хүрээнд зохион байгуулж буй “Сургуулийн орчиндоо мод тарьцгаая-2019” арга хэмжээнд ҮБХИС-ийн харьяа Тэмүжин-Өрлөг бүрэн дунд сургууль нэгдэн сургуулийн нийт багш ажилчид шинээр 100 мод суулгалаа. Энэхүү боломжийг бүрдүүлж өгсөн 9А ангийн эцэг эхийн зөвлөлд талархал илэрхийлье.