“Үсэглэлийн Хаад ” танин мэдэхүйн тэмцээн

2018 оны 5-р сарын 03-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол бичиг соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийн арга хэмжээгээр “Үсэглэлийн Хаад ” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 14 бүлгийн 42 сурагч оролцсоноос тэмцээний төгсгөлд 3 сурагч шалгарч мэдлэг чадвараа сорин оролцсоноос 7Б ангийн сурагч Хатанбаатар тэргүүн байр, 12В ангийн сурагч Энхбаяр, Магсаржав нар 2, 3-р байранд шалгарлаа. Энэхүү арга хэмжээ нь үндэсний бичиг үсгээ хүндлэн дээдлэх, суралцах, өвлүүлэн уламжлуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *