Танхимын нээлт

Тэмүжин Өрлөг БДС-ийн сурагчдын сурч боловсрох нөхцөл, сургалтын орчныг бэхжүүлэх чиглэлээр олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд БНСУ-ын иргэн, Монголын түүх судлаач, ҮБХИС-ийн доктор Пак Вон Кю багшийн санаачлага, ивээн тэтгэлэгээр гадаад хэлний иж бүрэн танхимыг тохижуулан ашиглалтад авч, сургалтын эргэлтэд орууллаа.

Уг танхимийн нээлтэд ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ гадаад харилцаа, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, хурандаа Л.Батцэнгэл, БХЭШХ-ийн захирал, хурандаа Б.Мөнхсайхан, сургалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Наранжамц, судлаач Sc.D Х.Шагдар болон доктор Пак Вон Кю багш, KOIKA олон улсын байгууллагын тэргүүн Им Хан Кю, MIU сургуулийн багш нарын төлөөлөл оролцлоо.

Энэ танхим нь багш сурагчдын гадаад хэл сурах, амарч тухлах нөхцөл боломжийг бүрэн хангасан төдийгүй, солонгос хэлийг сонирхон суралцах 12 сурагчид хичээлийн бус цагаар Пак Вон Кю багш солонгос хэл зааж сургаж байна.

Хичээлийн заах арга зүйч О.Чадраабал.

Тэмүжин Өрлөг БДС-ийн сурагчдын сурч боловсрох нөхцөл, сургалтын орчныг бэхжүүлэх чиглэлээр олон талт ажлыг төлөвлөн…

Posted by Тэмүжин Өрлөг on Monday, April 23, 2018

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *