Хүрэл тулга, яруу найргийн тэмцээн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нийт сурагчдын дунд “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээн, “Уран жиргээ” уран уншлагын тэмцээнийг зохион явууллаа.

“Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд шилдэг 10 сурагчийн бүтээлийг шүүгчид сонссоны дараа 6 сурагчийг дараагийн шатанд шалгаруулж 10 минутын хугацаанд “Эх орны далбаа” сэдвийн хүрээнд шүлэг зохиох даалгавар өгснөөс 12а ангийн сурагч Ихбаяр тэргүүн байр, 9а ангийн сурагч Билэгдэмбэрэл дэд байр, 7а ангийн сурагч Энхтуяа гутгаар байрт шалгарав.

“Уран жиргээ” тэмцээнд нийт 15 сурагч уран уншлагын төрөлд авъяас чадвараа сорьж өрсөлдөснөөс 12б ангийн сурагч Ариунболд тэргүүн байрт шалгарав. Уг тэмцээнийг шүүж, сурагчдад яруу найргийн мэрэгжлийн зөвлөгөө өгөхөөр хүүхдийн зохиолч Надмидын Мандал хүрэлцэн ирсэн билээ.

Нийгмийн ажилтан У.Тунгалаг-Оюун.

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нийт сурагчдын дунд "Хүрэл тулга" яруу найргийн тэмцээн, "Уран жиргээ" уран уншлагын…

Posted by Тэмүжин Өрлөг on Sunday, April 22, 2018

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *