Дэлхийн усны өдөр

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Дэлхийн усны өдөр”-т зориулан Тэмүжин Өрлөг сургуулийн хамт олон дараах ажлуудыг амжилттай зохион байгууллаа. Үүнд “Усны зохистой хэрэглээ” сэдэвт ханын сонины уралдааныг 7-10 дугаар ангийн сурагчдын дунд зохиож Д.Батцэцэг багштай 9а ангийн хамт олон тэргүүн байрт шалгарав.

Мөн БОАЖЯ, ШУТИС-ийн хамтран зохион байгуулсан хүүхэд залуучуудын “Ус-Хөгжил” сэдэвт анхдугаар чуулгад 10 дугаар ангийн 15 сурагч багш Отгонжаргалын хамтаар амжилттай оролцов.

Уг өдрийн арга хэмжээний хүрээнд 7-10 дугаар ангийн 270 сурагчдад “Цэнгэг усны нөөц, усны менежмент” сэдвээр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтэн Гантулга сургалт, ярилцлага зохиов.

Нийгмийн ажилтан У.Тунгалаг-Оюун.

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр "Дэлхийн усны өдөр"-т зориулан Тэмүжин Өрлөг сургуулийн хамт олон дараах ажлуудыг…

Posted by Тэмүжин Өрлөг on Sunday, April 22, 2018

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *