Мэдээ

ҮБХИС-ийн харъяа Тэмүжин Өрлөг БДС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр байна.

Тус сургууль 2010 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гадаадын улс орнуудын ижил төстэй дунд сургуулиудтай хамтран ажиллаж, зарим улс орнуудын цэргийн сургалттай дунд сургуулиудын үйл ажиллагаатай багш, сурагчид биечлэн танилцаж, харилцан айлчлал хийж, мөн тус сургуулийн сурагчдаас зарим улс орнуудын цэргийн сургуулиудад сургаж байна. Тухайлбал:

ОХУ-ын Пермь хот дахь цэргийн дунд сургууль, Ангарск хотын төрөлжсөн сургалттай цэргийн “Мужество” дунд сургуультай хамтран ажиллаж, Екатринбург, Омск, Барнаул хотуудын Суворовын сургууль, БНТУ-ын цэргийн ахлах сургууль, БНЭУ-ын цэргийн дунд сургуулиудтай хамтын ажиллагааны эхлэлийг тавьлаа.

Өнгөрсөн 2017 оны 11 дүгээр сард Тэмүжин Өрлөг сургуулийн 3 багш ажилтан, 33 сурагчийн хамт Ангарск хот дахь Мужество дунд сургуульд зочилж, хамтарсан дадлага, сургалтад хамрагдсан нь чухал ач холбогдолтой ажил болсон.

ОХУ-ын Пермь хотод 2018 оны 02 дугаар сарын 8-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Ялалтын төлөө” залуу эх орончдын 16 дахь чуулга уулзалт”, хамтарсан сургалтад Пермь мужийн төрийн өмчит цэргийн сургуулийн захирал хурандаа Каминовын урилгаар тус сургуулийн тэргүүний 10 сурагч, 2 багшийн хамт оролцохоор эх орноосоо мордлоо.

Чуулга уулзалтад 7 орны 40 гаруй цэргийн дунд сургууль оролцож, улс эх орон, сургуулиа сурталчлах, тактик, галын бэлтгэл, биеийн тамир, саадын зурвас туулах хичээл, марш үйлдэх, амьдрах арга ухаан, гал унтраах зэрэг дадлага, сургалтад хамрагдан, урлаг спортын арга хэмжээнүүдэд оролцох хөтөлбөртэй юм байна.

Өнгөрсөн онд тус хотод зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Тэмүжин Өрлөг сургуулийн төлөөлөл амжилттай оролцож, Монгол хүүхдүүдийн ур чадварыг олон улсад харуулсны нэг нь 11 дүгээр ангийн сурагч О.Төгөлдөр “Ерөнхий цэргийн саад”-ын зурвас туулах тэмцээний төрөлд олон улсын рекордыг 4,13 секундээс 3,55 секунд болгон шинэчлэн тогтоосон билээ.

Энэхүү арга хэмжээнд оролцох боломжийг хангаж замын зардлыг бүрэн шийдэж өгсөн Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны ТНБД болон дэмжлэг үзүүлсэн БХЯ, ҮБХИС-ийн удирдлага хамт олонд тус сургуулийн багш сурагч, эцэг, эхчүүдээс талархал илэрхийлснийг уламжилъя.

Хичээлийн арга зүйч О.Чадраабал

1 thought on “Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

February 2018
M T W T F S S
« Jan   Mar »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728