2017 оны 06 дугаар сарын 05-нд Эрдмийн баяр.

Тэмүжин Өрлөг сургуулийн “Эрдэм боловсрол эзэмшсэн баяр” амжилттай зохион байгууллаа. Баярын ажиллагаанд Батлан Хамгаалахын Ерөнхий хянан шалгалч хошууч генерал З.Болдбаатар, ҮБХИС-ийн сургалт эрхэлсэн орлогч захирал хурандаа П.Жаргалан, Цэргийн нэгдсэн сургуулийн захирал хурандаа Ж.Цэрэнчимэд, сургалтын хэлтэсийн дарга хурандаа П.Наранжамц, Аюулгүй байдлын сургуулийн захирал хурандаа Д.Ваня, цэргийн албаны дарга хурандаа О.Батмөнх, ЭШХ захирал хурандаа Б.Мөнхсайхан, ЦДБЭЧ-ийн дарга хурандаа Г.Золзаяа, бэлтгэл дэд хурандаа Ж.Пүрэвсүрэн нар урилгаар оролцов.

Баярын арга хэмжээний хүрээнд төгсөгчдөд баяр хүргэж хөгжим, бүжгийн дугуйлангийн сурагчид морин хуур хөгжим болон “Их хааны хэвтүүл” зэрэг шинэ бүтээлээ өргөн барив. Уригдан ирсэн төлөөлөгчид төгсөлтөө тэмдэглэж байгаа сурагчдад баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсээд тэргүүний сурагчдад Монголын сурагчдын холбооны тэргүүн дээд шагнал “Шилдэг төгсөгч”, “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнав.

Эрдэм боловсрол эзэмшсэний баярын арга хэмжээнд ТӨС 12 дугаар ангийн сурагчдын эцэг эх гэр бүл хүрэлцэн ирж хүүхдүүддээ баяр хүргэж дурсгалын зураг авахуулж, баярын жагсаалыг сонирхлоо. Сурагчид баярын арга хэмжээг өндөрлүүлж “Дурсамж хичээл”-д орон анхны цэргийн эрдэм заалгасан багшаар дахин хичээл заалгав. Үүний дараагаар сурагчид эцэг эхчүүд, багш нартаа талархлаа илэрхийлж урлагийн тоглолт толилуулав.

Энэ арга хэмжээг зохион байгуулахад тусласан ҮБХИС-ийн хөгжмийн сургуулийн хамт олон, соёлын төвийн дарга, соёл хүмүүжлийн мэргэжилтэн хошууч О.Ичинноровт талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Нийгмийн ажилтан У.Тунгалаг-Оюун.

Posted by Тэмүжин Өрлөг on Monday, June 5, 2017

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *