Үндэсний монгол бичгийн хөтөлбөр

2016-2017 оны хичээлийн жилд ҮБХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг сургууль Монгол бичгийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

  1. Монгол хэл бичгийн багш Н.Баттүвшин 7, 8-дугаар ангиудын сурагчидтай хамтран Үндэсний бичгийн бүтээлийн үзэсгэлэн гаргав.
  2. ТӨС-ийн нийт багш ажилчдын дунд Монгол бичгээр “Түргэн уншлагын тэмцээн”-ыг зохион явуулж 1-р байранд англи хэлний багш Т.Мөнгөншагай 2-р байранд И.Болормаа нар шалгарав.
  3. ТӨС-ийн дунд ангийн сурагчдын хооронд “Цэвэр бичигтэн” уралдаан зохиож 1-р байранд 7а ангийн сурагч Э.Энэрэлт, 2-р байранд 9а ангийн сурагч Б.Ангарагтүмэннасан 3-р байранд 8б ангийн сурагч Г.Дамдинбазар нар тус тус шалгарав
  4. ТӨС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бичгийн олимпиад” -ыг үе шаттайгаар зохион явуулав. Нийт 150 сурагч оролцсноос:
    1. 1-р байранд 11а ангийн сурагч Г.Чөдөрөө
    2. 2-р байранд 11а ангийн сурагч З.Бадамжунай
    3. 3-р байранд 11а ангийн сурагч Б.Ихбаяр нар тус тус шалгарлаа.

Монгол хэл, бичгийн багш Н.Баттүвшин.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

May 2017
M T W T F S S
« Apr   Jun »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031