МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Цахиагийн Элбэгдорж 2017 оны 03 дугаар сарын 17-нд ҮБХИС-д айлчилахад Төрийн хүндэт харуул угтан авлаа.
Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагчийг дагалдан Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа нар ирсэн бөгөөд ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц ҮБХИС-ийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны хэтийн төлвийн талаар танилцуулж, санал солилцсон юм.
Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч ҮБХИС-ийн түүхийн музейтэй танилцаж санал, сэтгэгдлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Цахиагийн Элбэгдорж тус сургуулийн соёлын төвд эрдэмтэн, багш, судлаач, оюутан, сонсогчдийн төлөөлөлтэй уулзалт хийснээр айлчлалын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

March 2017
M T W T F S S
« Feb   Apr »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031